Dark Light
Нийгэм | 2025-07-21

“QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг Дэлхийн шатрын холбоо өндрөөр үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” /Онцлох хувь нэмрийн шагнал 2025/ шагналаар шагнажээ. Уг шагналыг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарт өнөөдөр гардуулан өглөө. 
 
Монголын шатрын үндэсний шигшээ баг 2025 оны эхний хагас жилд;
 
-Дэлхийн Grand Prix тэмцээнээс хүрэл медаль, 
 
-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль,
 
-Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 
 
-Лондон хотноо болсон Дэлхийн Рапид тоглолтын багийн аварга шалгаруулах тэмцээнээс 2400+ ангилалд тэргүүн байр эзэлжээ. 
 
-Гүржийн Батуми хотноо болсон өсвөрийн шатарчдын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд И.Цэлмүүн амжилттай оролцож, Дэлхийн цомын тэмцээний анхны медалийг эх орондоо авч ирсэн зэрэг амжилт үзүүлсэн байна. 
 
Мөн тус холбоо өнгөрөгч дөрөвдүгээр сард Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00