Dark Light
Нийгэм | 2025-07-21

МОНГОЛД БИЗНЕС ЭРХЛЭХ ГЭЖ ИНГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭХ ХЭРЭГ БАЙНА УУ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Саяхан Солонгосоос гоо сайхны бараа оруулж ирдэг нэгэн эмэгтэйтэй танилцлаа. Бараа нь улсын лабораториос чанарын баталгаажуулалт авсан, өмнө нь олон удаа гаалиар асуудалгүй орж ирж байсан гэнэ.
 
Гэсэн ч хилээр орох, гарах бүрд яг ижил бичиг баримтаа дахин бүрдүүлж, дахин тайлбарлаж, дахин хүлээлгэж суух хэрэгтэй болдог гэнэ. 
 
“Бараагаа биш, өөрийгөө тайлбарлаад л яваад байна” гэж хэлэхэд үнэхээр гомдмоор санагдлаа. 
 
Эх орондоо Бизнес эрхлэх гэж ингэж үйлээ үзэх хэрэг байна уу? 
 
Бид мэдээллийн эринд амьдарч байна гэж яриад байдаг. 
 
Гэтэл нэгэнт бүрдүүлсэн, баталгаажсан мэдээллээ төр өөрөө системдээ хадгалахгүй, хүнээсээ дахин дахин шаардаж, тайлбарлуулж суудаг нь хэтэрхий хоцрогдолтой биш үү?
 
Бизнес эрхлэхэд хангалттай саад байдаг. Үүнийг төр өөрөө улам хүндрүүлээд байвал урагшлах уу, ухрах уу?
 
Хүнд суртал бол зөвхөн бичиг цаасны асуудал биш шүү. 
 
Нэг бүрдүүлсэн мэдээллээ дахин шаардахгүй байх системтэй, итгэлтэй төр хэрэгтэй байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00