Dark Light
Нийгэм | 2025-07-21

КИРГИЗИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СУРГУУЛЬ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийх үеэр Монголд Киргизийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн барилга барьж, хүлээлгэн өгөх талаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров мэдэгдлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр 2024 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбайтай хийсэн уулзалтын үеэр хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах хүсэлтийг Киргизийн талаас илэрхийлсний дагуу “Бүгд Найрамдах Киргиз Улсын хөрөнгөөр Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулийн барилга барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн төслийг өгч байсан юм.
Ташрамд мэдээлэхэд, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжилж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00