Dark Light
Нийгэм | 2025-07-21

ХУЛГАНА ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 27 2025.07.22 /МЯГМАР ГАРАГ/
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 05.16-20.41
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага:Сэрэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 7 сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Гөрөөсөн толгой одтой, хар луу өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох өдөр (22ц 23м).
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00