2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнгөрсөн үеийн үйл явдлаас болж зөрчил үүснэ. Аль болох эелдэг байж асуудлыг эв дүйгээр шийд. Өнөөдөр олон хүмүүс шинэ харилцаа үүсгэн мэдлэгээ арвижуулах болно. Харин шинэ танилтай болох нь танд хуучин харилцаандаа эргэлзэх байдал бий болгоно. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Ойр дотнын найз нөхөд үнэтэй зөвлөгөө өгөх болно.
Үхэр: Урин дулаан улиралд амжуулах ажлаа хэрхэн зохицуулах талаар арга хэмжээ ав. Өнөөдөр өөрийн ёс суртахуун болон үзэл бодлынхоо эсрэг үйлдэл хийж магадгүй. Буяны үйлсэд боломжоороо оролц. Зарим хүмүүс хайртай дотнын хүнийхээ үгнээс зөрж магадгүй. Хүлээцтэй тайван бай. Дулаахан буй ч гэнэтийн бороо салхинд цохиулахаас болгоомжилж, хувцсаа тохируулан өмс.
Ихэр: Эргэн тойрныхоо хүмүүстэй харьцах хандлагадаа дүгнэлт хий. Энэ өдрийн од эрхсийн хандлагыг зөв хүлээн авах нь тав тухтай хэв маягаар амьдрахад тусална. Өөрийн үнэт зүйлсийн дэс дарааллыг зөв зохион байгуулж, эргэн тойрондоо хуримтлагдсан сөрөг зүйлсээс салбал ирээдүй гэрэл гэгээтэй байна.
Мэлхий: Эртнээс төлөвлөсөн төслөө хэрэгжүүлж эхэл. Гарах саад бэрхшээл таны хувийн харилцаанд таагүй нөлөөтэй байна. Заль мэхнээс болгоомжилж, бодлоготой байхгүй бол хайртай хүнтэйгээ үл ойлголцох байдалд хүрч болзошгүй. Өнөөдөр учрах шинэ танилын холбоо найдваргүй болохыг анхаар. Халамжтай, хүлээцтэй байснаар амьдралаа аврах боломжтой.
Арслан: Хамт олны дунд өөрийн сонирхолтой өвөрмөц санаагаар гайхагдаж магадгүй. Та ажил хэргээсээ их таашаал авна. Ихэнх цагаа үр дүнтэй өнгөрөөж чадна. Гэхдээ анхааралтай байхгүй бол санаандгүй хэлсэн үг, хоосон амлалтаас болж бага зэргийн үл ойлголцолд хүрч болзошгүй байна.
Охин: Өнөөдөр хэрэгжүүлэх санаачилга тань ойрын ирээдүйд ашиг авчирна. Гэхдээ ажил хэргийн саналуудад хариу өгөх гэж бүү яар. Шинэ үүрэг хариуцлага нэмэгдсэнээр таны ажлын ачаалал ихэснэ. Одоогийн нөхцөл байдлаа үнэхээр бодиттой эсэхийг сайтар судал. Ялангуяа шинэ ажилд орсон хүмүүс ихээхэн ажилтай байх бололтой.
Жинлүүр: Сэтгэл санааны байдал хүн бүртэй адил тэгш хандахад саад болж байна. Хамтрагчаа сонсож, ухаалаг бай. Тэвчээртэй хүмүүс л асуудлыг тайван замаар зохицуулж чадна. Амьдралын хэв маяг, дэглэмээ өөрчлөхөд сайн өдөр. Өөртөө өндөр шаардлага тавиарай.
Хилэнц: Хэтэрхий бардам зан тань зарим хүмүүсийн дургүйг хүргэнэ. Гэхдээ бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй. Өөрийн дур сонирхлоо хэт дарангуйлах ч хэрэггүй. Аливаа асуудлыг задлан шинжилж, шүүмжлэх чадвар тань өндөр байна. Илүү бие даасан байдалтай хүмүүст ч бусдын хэрэгт дурлах байдал давхцах бололтой.
Нум: Үнэтэй эд зүйл худалдаж авах хүсэл нэмэгдэх тул битгий яараарай. Энэ үед таны орлого гол анхаарах зүйл байна. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод төлөвлөсөн орлого тасалдана. Гэхдээ нөхцөл байдал гэнэт хэвийн болж ч магадгүй. Хайр дурлалын харилцаандаа шударга, үнэнч байдлыг эрхэмлэх хэрэгтэй болно. Хайртай хүмүүсээ ямар ч үед хамгаалахад бэлэн бай.
Матар: Нөхөрлөлийн харилцаанд таагүй өдөр. Хайртай хүндээ эргэлзэж, үл итгэнэ. Уур амьсгалыг сайтар ажигла. Хэн нэгэн таны эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж буй мэт санагдаж байна. Хартай хүмүүс эрч хүчээ алдана. Үзэл бодлоос хамаарсан зөрчил гарч магадгүй. Зохих ёсны ур чадвар эзэмшээгүй байдал нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.
Хумх: Шинэ ажил эхлэх гэнэтийн шийдвэр бүү гарга. Од эрхсийн байрлал амьдралын эрч хүч буурахад нөлөөлнө. Бага зэрэг хүлээж чадвал амжилт ойрхон байна. Харин сэтгэл хөдлөл таагүй нөлөө үзүүлж, эрүүл мэндэд асуудал авчирна. Эрүүл мэндээ сайжруулах талаар судал. Энэ үед амралт сувилалд амрах нь хууч өвчтэй хүмүүст сайн үр нөлөө өгнө.
Загас: Шинэ боломж олгох уулзалт хэлцлийг өөрөөсөө бүү түлх. Шинэ тоног төхөөрөмж болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах бололтой. Ажил хэрэгт амжилт гарснаар цалингаа нэмүүлэх эсвэл албан тушаал дэвших боломж үүснэ. Гадаад нэр хүнд өсөхийн хирээр хайрын харилцаанд ч амжилт олох магадлалтайг од эрхэс сануулж байна.