Dark Light
Нийгэм | 2025-07-22

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН 9 ИРГЭНИЙГ 7-30 ХОНОГ БАРИВЧИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд 53 хэргийг цагдаагийн байгууллагаас “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд: 
 
Хүний амьд явах эрхийн эсрэг 1, 
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 23, 
Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 1, 
Өмчлөх эрхийн эсрэг 17, 
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1, 
Хүрээлэн байгаа орчны эсрэг 1, 
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9 хэрэг байна.  
 
Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4608 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1587, зөрчлийн шинжтэй 3021 хэрэг байна. 
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл: 
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1423
Танхайрах 23,
Хүний биед халдах 139
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 12
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 33175 бусад 1056 зөрчил байна.
 
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 26 иргэнд 7.800.000 төгрөгийн шийтгэл оногдуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 9 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж, 3 иргэнийг 335.000 төгрөгөөр тус тус торгосон.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны долдугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 10,13 насны хүүхдүүд живсэн байдалтай нас барсан байна. 
Иймд та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүй үлдээхгүй байх, гол мөрөн, тогтоол усны орчим тоглуулахгүй байх, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, ойлгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00