Dark Light
Нийгэм | 2025-07-22

Т.ДАВААДАЛАЙ: СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ПРОЦЕСС НЭЭЛТТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улс, нийслэлийн хэмжээнд эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг эрчимжүүлж байгаа. Энэ хүрээнд Хог шатааж, эрчим хүч гаргаж авах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болсон. Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн дагуу зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 18-ны 12:00 цаг хүртэл төслийг барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, баримт бичгийг хүлээн авч, хэлэлцээнд оролцох саналыг 3 компани албан ёсоор ирүүлжээ.
Тэдгээр компанийн нэг “Нааново грийн энержи” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцоод, хасагдаж, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээж байна хэмээн нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн цахим хуудастаа мэдэгдсэн байна.
Тэрбээр “Худал мэдээлэл түгээж буй “Нааново грийн энержи” ХХК нь зааварчилгааны "3.7.4. Үнийн санал" болон "3.7.5. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г формын дагуу бөглөж ирүүлээгүй тул тус зааврын "4.2. Бүрэн бус материал өгсөн бол татгалзана . . .", мөн Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн журам болох Засгийн газрын 210 дугаар тогтоолын хавсралтад заасан уг материал дутуу тул хасагдсан байна.
 
Хэрвээ төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс сонгон шалгаруулалтад нөлөөлж, шалгарах ёстой компанийг хассан бол тухайн компаниуд холбогдох байгууллагуудад хандаж, хуулийн дагуу ажиллагааг зогсоож шалгуулах боломжтой” гэдгийг мэдэгджээ. Худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг албаныхан анхааруулжээ. Ташрамд, Хог шатааж эрчим хүч гаргах төслийн сонгон шалгаруулалтын процесс нээлттэй явагдаж байгаа билээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00