Dark Light
Нийгэм | 2025-07-22

ЗУСЛАНГУУДАД ХЯНАЛТ ТАВИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Зуслангийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн хурал зохион байгуулагдаж, хяналт, шалгалтаар дараах чиглэлд анхаарч ажиллахаар болов. 
  • Зуслангийн зориулалт, стандартад нийцсэн байдал
  • Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, орчны зохион байгуулалт
  • Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ
Хяналт шалгалтын хамрах хүрээ:
Төвийн бүс:
•      Булган аймаг – Найрамдлын Эрдэнэс, Энэрэл зуслан
•      Төв аймгийн Эрдэнэ-Сант сум – Баялагхан
•     Өвөрхангай – Цагаан залаа
Сэлэнгийн бүс:
•     Төв аймаг Баянчандмань – Жаргалант, Буйлааст
•     Сэлэнгэ аймаг – Гүн нуур, Арцат (англи хэлний сургалттай “BE” зуслан), Шонхор (ҮБХИС)
Хангайн бүс:
• Завхан – Даян-Очир
• Баянхонгор – Өвгөнжаргалант
Баруун бүс:
• Баян-Өлгий – Зост
• Увс – Хархираа хүүхдийн зуслан
Говийн бүс:
• Дундговь – Бүрдийн Уянга
• Дорноговь – Жаргалан хотхон
Зүүн бүс:
• Дорнод – Дөлгөөн-Энх
• Хэнтий – Хэрлэн
• Багануур – Тэмүүлэл
Нийслэл:
• English camp, Сансар, Галакси, Цонжин Cyber Boarding, Тэрэлж Boarding School, Төгс нүүдэл, Эко кемп, Баянгол
Цаашид зуслангийн үйл ажиллагаанд хяналт тогтмол тавьж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор төлөвлөгөөт арга хэмжээнүүд хэрэгжинэ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00