Монголд Барсэлонагийн домгууд ирэхээр болсон тухай Спортын тайлбарлагч Б.Батзаяа мэдээлэв. Тэрбээр "Монголд Барсэлонагийн домгууд ирэхээр боллоо. Роналдиньо, Пуиол, Ривалдо гурав ирэх нь баталгаажиж, үлдсэн хэд нь доорх тамирчдын заримаас нь сонгогдох юм байна. Дагаад Аваргуудын Лигийн Цом болон бусад мерчандайз, медалиуд ирнэ. Адриано Роннитой найз учраас дагаад ирж магадгүй. Хоёр өдөр болохдоо нэг нөхөрсөг тоглолт, хэвлэлийн хурал болно.
Спонсорууд хайж байгаа шүү, удахгүй Нөхөрсөг тоглолтын тасалбар зарагдаж эхэлнэ. Энэ удаа цэнгэлдэх дүүргэж чадвал Реал Мадрид, Рүүни тэргүүтэй Манчестер Юнаитэд дараагийн эгнээнд байна шүү" гэжээ. Б.Батзаяа уг ажлыг өөрөө зохион байгуулахаар болсон бөгөөд алдарт тамирчид аравдугаар сарын эхээр Монголд ирэхээр товлогдоод байгаа аж.