Dark Light
Нийгэм | 2025-07-22

СУГАЛААНЫ АЗТАН БОЛООРОЙ, МӨНГӨ ХОЖООРОЙ ХЭМЭЭН ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сүүлийн үед цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хийж, "сугалаа аваад азтан болоорой", "мөнгө хожоорой" гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэн залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Залилагч этгээдүүд зохиомол орчин бүрдүүлж, олон нийтийн итгэлийг олж авахын тулд шууд дамжуулалт буюу /live/ мэргэжлийн түвшинд харагдуулах бүхий л аргыг ашиглаж байна. Сугалаа болгон тодорхой үнэ, тоо ширхэгтэй байх бөгөөд оролцсон иргэдэд “Та хожлоо, баяр хүргэе. Харин мөнгөө авахын тулд 2 хувийн татвар буюу шимтгэлээ шилжүүлээрэй” гэх зэргээр мөнгө нэхэх замаар залилах гэмт хэрэг үйлдэж байна.
Цахим орчинд хийгдэж буй бүх төрлийн шууд дамжуулалт /live/ нь урамшууллын сугалаа нь бодит бус бөгөөд иргэдийг хууран мэхлэх зорилготой гэмт хэрэг тул ийм агуулгатай шууд дамжуулалтыг үзэхгүй байх, сугалаанд оролцохгүй байх, харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00