Dark Light
Нийгэм | 2025-07-22

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ 8 САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 4-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна. 
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал: 
  2 настай-30304
  3 настай-31843
  4 настай-35698
  5 настай-37837 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс  өмнө баталгаажуулсан байх.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10