БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2025.07.23 / ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 05.18-20.40
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Шороо
Аргын тооллын долдугаар сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 29, Хэрцгий охин одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 05:18 цагт мандан, 20:40 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.