2025 оны долдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ирээдүйдээ итгэлтэй, эрч хүчтэй ихтэй байх болно. Гэхдээ хэт яаралгүй, амарч тайвширвал танд ашигтай гэдгийг зөвлөе. Бусдын магтаалд хэт итгэвэл та мэдрэмжээ алдана гэдгийг сана. Дотоод сэтгэлээ сонсох мөргөл үйлдэж, оюун санааны ёс зүйдээ анхаар.
Үхэр: Эрч хүчтэй байх тул хэтийн төлөвлөгөө боловсруул. Одоогийн эрхэлж буй ажлаа өөрчлөхөөр шийдэж магадгүй. Гэнэтийн сэтгэл хөдлөлд бүү авт. Өнөөдөр амлалт өгөх, албан баримттай ажиллахаас зайлсхий. Найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгөө зөвлөлд. Түнштэйгээ тохиролцоогүй бол шинэ ажил эхлэхэд таагүй.
Ихэр: Хамтын уран бүтээл хийхэд сайн өдөр. Найдвартай хамтрагч нараасаа тусламж гуйхаас бүү нэрэлх. Ажил хэргийн хүрээнд ашигтай нөхцөлтэй гэрээ байгуулж чадна. Тэвчээргүй зангаасаа болж төлөвлөсөн ажлаа бүтэлгүй болгохгүйн тулд аливаа харилцаанд тайван хүндэтгэлтэй ханд. Бусдын өдөөн хаталгад бүү авт.
Мэлхий: Хэрүүл маргаанд дургүй хүмүүс амархан буулт хийнэ. Гэхдээ өөрийн үзэл бодлоо тууштай хамгаал. Сонгосон чиглэлээ дахин тодорхойлж, төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болно. Гэхдээ мухардмал байдалд орохоос зайлсхий. Адал явдалд дуртай хүмүүс өөрийн сонголтоо баталгаажуулах магадлалтай байна.
Арслан: Гэрээ хэлэлцээр байгуулах ажил урагштай байна. Та үйл явдлын гол цөмийг олж харвал өрсөлдөгч нараа ялна. Оюун ухааны хүчээр бүхий л ажилдаа амжилт гаргана. Өнөөдөр хэрэгтэй газраа хэрэгтэй цагт байх таны чадвар хүмүүст таалагдаж, эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Найз нөхөд тань таныг мэргэжлийн ажилдаа илүү их амжилт гаргахыг итгүүлэх болно.
Охин: Биеийн дархлаа сулрах тул эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүснэ. Энэ үед халдварт өвчин тусч магадгүй. Үүнээс болж амьдралын идэвх сонирхол буурна. Санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд сонирхолтой ажил хэргийн санал ирнэ. Судалгаанд тулгуурласан хөрөнгө оруулалт дажгүй ашиг авчирна.
Жинлүүр: Хувийн амьдрал хэвийн байдалд орно. Гэр бүлтэй хүмүүс өөрийн амьдралдаа эргэлзэх байдлаас сал. Ирээдүйдээ итгэл муутай байгаагаас болж төвөгтэй байдалд орно. Мөн эрүүл мэнддээ анхааралтай хандахыг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр өвөрмөц санаа бодлууд үр дүн өгч боломжийн ашиг авч ирнэ.
Хилэнц: Зорилгоо зөв тодорхойлбол ялалт амжилтад хүрэх өдөр. Тухайн нөхцөл байдалд тохируулан бусад хүмүүсийн сонирхлыг татахыг хичээ. Ямар ч шаардлагагүй бүхнээс татгалзах тэвчээртэй бай. Олны дунд таны биеэ авч явах байдал хүмүүсийн анхаарлыг татах бололтой.
Нум: Мэдлэг боловсролоо дээшлүүлэх төлөвлөгөөнд ихээхэн идэвх зүтгэл гаргах хэрэгтэй болж магадгүй. Санаандгүй учрал үнэнч хайр дурлал бус харилцан сонирхол шохоорхолд тулгуурласан харилцаа байх бололтой. Ирэх хувь заяаг өөрийн ухаалаг бодлоор зөв зохицуул. Өдөр тутмын амьдралаа гэрэл гэгээтэй сайхан байлгахыг хичээ.
Матар: Ойрын хугацаанд таны албан тушаал, нийгмийн байр суурьд өөрчлөлт гарч магадгүй. Харин эрүүл мэндээ сайн анхаар. Ойр ойрхон тохиолдож буй үйл явдлууд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Мөн хувийн амьдралын тогтворгүй байдал ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй. Та биеэ сайн барьж, уур уцаараа ил гаргах хэрэггүй.
Хумх: Ойр дотнын хүмүүсээ зарим үед өөрсдөө асуудлаа шийдэх боломжийг олго. Гэнэтийн санал ойрын ирээдүйд ашиг, амжилт авч ирж, таны санхүүгийн байдлыг бат бэх болгоно. Энэ өдөр хурц үйл явдал өрнөвөл тэгтэл санаа зовох хэрэггүй. Бүх зүйл танаас шалтгаалж байгаа юм биш гэдгийг л ойлго.
Загас: Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна. Өнөөдөр бага ч болтугай бүтэж байгаа ажлаа голох хэрэггүй. Энэ өдөр аян замд гарахад тохиромжтой. Ажил төрлийн зэрэг зиндаа болон хамрах чиглэлд өөрчлөлт гарч магадгүй.