Dark Light
Нийгэм | 2025-07-22

УЛААНБААТАРТ 27 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий, Дорнодын нутгаар, 23-ны өдөр Хөвсгөлийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
2025 оны 07-р сарын 22-ны 20 цагаас 2025 оны 07-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2…+7 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +13…+18 градус, өдөртөө Дархадын хотгороор +14…+19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +32…+37 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00