Dark Light
Нийгэм | 2025-07-22

Ц.САНЖААЧОЙПЭЛ, Э.ТЭМҮҮЛЭН НАРЫГ ХОРИХ АСУУДЛЫГ ДАХИН ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал 22:00 цагаас өмнө дахин хуралдах боломжтойг холбогдох эх сурвалжууд мэдээлэв. 
Учир нь тэднийг суллаж, хилийн хориг тавьсан шүүгчийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргасан аж. 
Шүүхийн байгууллага 22:00 цаг хүртэл хуралдах бөгөөд гомдол ирсэн дарааллаар хуралдсаар байна. Хэрэв 22:00 цагаас өмнө урьд нь ирсэн гомдлуудыг дарааллын дагуу шийдвэрлээд, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарыг үргэлжлүүлэн хорих гомдол орж амжвал дахин шүүх хурлаар шийдвэрлэх боломжтой юм.
Өнөөдөр баривчлагдсан 4 дэх этгээдийг цагдан хорих шийдвэр гарсан. Одоогоор 48 цаг хорих шийдвэр гарсан байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00