Dark Light
Нийгэм | 2025-07-23

НЭГДҮГЭЭР АНГИЙНХНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ 8 САРЫН 12-НД ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-ны өдрөөс эхэлнэ. 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр  дамжуулан зохион байгуулна.  
Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамч бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10