Dark Light
Нийгэм | 2025-07-23

СХД, БАЯНХОШУУ УУЛАНД 2.8 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 22-ны өдрийн 23:35:27 цагт (Улаанбаатарын цагаар) Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн Баянхошуу ууланд 2.8 магнитудын газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV балл, Улаанбаатар хотын Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх орчмын зарим ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийг мэдэрсэн иргэд хүнд машин мөргөх шиг нүргэлсэн дуу гарсан, дэлбэрч байгаа юм шиг чимээ гарсан, чичирхийлэл мэдэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. ООГХ Одон орны оргилд ажиллаж буй хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.
Эх сурвалж | ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00