Dark Light
Нийгэм | 2025-07-23

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "НОГООН НУУР 1008” ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭХ МЭДЭЭЛЭЛД ИТГЭХГҮЙ БАЙНА УУ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НОСК-иас сэрэмжлүүлэг гаргалаа. Уг сэрэмжлүүлэгт: 
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд баригдаж буй "Ногоон нуур 1008” айлын орон сууцанд иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэслэлгүй мэдээнд итгэж мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Энэхүү орон сууцны төсөл нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд орон сууцны төсөл ашиглалтад ороогүй байхад иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан тус орон сууцны төсөлд ИРГЭДИЙГ ХАМРУУЛНА, ХУДАЛДАН БОРЛУУЛНА, УРЬДЧИЛГАА АВЧ, ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ ХИЙНЭ ...” зэрэг ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд нэлээдгүй түгээж байна. 
Иймд энэ худал, ташаа мэдээлэлд итгэж, ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулж байна.
Орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг нь ихэвчлэн иргэдийн итгэл дээр тулгуурлан санхүүгийн хохирол учруулдаг тул анхаарна уу.
 
Эх сурвалж | НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00