Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт бүлэглэн зодуулсан иргэн Д.С-ийг гадаад руу эмчилгээнд явуулж байгаа тухай аав нь мэдээлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө, зөвшөөрөл авч эмчилгээд явууллаа. Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа” гэжээ.
Нийгэм | 2025-07-23
Сэтгэгдэл бичих