Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ оны долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Мэйкин Азиа” олон улсын урлагийн фестивалийн гала тоглолтыг Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид нээлээ. Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровын хамт тус гала тоглолтыг үзэж сонирхов.
“Мэйкин Азиа” фестивальд 25 орны шилдэг уран бүтээлчид өрсөлдсөн ба Монгол Улсаас хоёр дуучин ур чадвараа сорин оролцлоо. Энэхүү фестиваль нь оролцогч улсуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хамгаалж, сурталчлан таниулах зорилготой юм.