Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Сайхан, Сүхбаатар сумдын орчимд, Хөгшин орхон Хархорин сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см тус тус нэмэгдсэн байна. Мөн Хөгшин Орхон гол Хархорин сум орчим /Өвөрхангай/, үерийн аюултай түвшинг 20 см, Байдраг гол Баянбүрд /Баянхонгор/ орчимд үерийн түвшинг 5 см-ээр даван үерлэж байна.
Гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул:
үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах,
гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийх,
уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх,
зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Эх сурвалж
| ЦУОШГ
|