Dark Light
Нийгэм | 2025-07-23

ДУНД ГОЛЫН АЙ САВ ДАГУУХ ХОГ ХАЯГДЛЫГ МАРГААШ, НӨГӨӨДӨР ЦЭВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баянгол дүүргийн Менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай хурлын үеэр холбогдох хэлтсийн дарга нар: 
Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 
“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах,   
Дахин байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх шилжүүлэх зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.  
 
Мөн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа. 
Ингэхдээ нийслэлийн Засаг дарга есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот дундуур урсдаг буюу Туул, Сэлбэ, Дунд гол, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг голын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ хүрээнд манай дүүрэг маргааш, нөгөөдөр буюу 7-р сарын 24, 25-ны өдрүүдэд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд Сонсголонгийн гүүр орчимд Дунд гол Туул голтой нийлдэг хэсгийг цэвэрлэнэ. Мөн Энхтайваны гүүрний доороос эхлээд 26-р хороо “Нарны хороолол”, 24-р хороо, “Алтай хотхон”-ы урдуур урсдаг Дунд голын ай савыг самнаж цэвэрлэгээ хийнэ гэсэн юм. 
Дунд голын ай сав газрыг дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд гаргасан хуваарийн дагуу цэвэрлэх бол  “Баянгол Шинэ Өргөө” хог тээвэрлэлтийн ажлыг бүрэн хариуцаж ажиллах юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00