Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх одоогийн байдлаар бүртгүүлээд байна.
Шинэ цолтнуудаас улсын арслан Э.Батмагнай, улсын харцага О.Наранбаатар нар эхний өдөр бүртгүүлэв.
Цахим бүртгэл маргааш нөгөөдөр буюу долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд мөн үргэлжилнэ.