Dark Light
Нийгэм | 2025-07-23

ОХИН: ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭЛЭЛД БАЯРТАЙ МЭДЭЭ СОНСОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр ажил хэргийн амжилт гаргах эсэх нь зөвхөн танаас шалтгаална. Мөн од эрхэс таны албан тушаал дэвших явдалд нөлөөлнө. Саад тотгорт ч бэлэн байх хэрэгтэй. Гэнэтийн үйл явдлуудад түргэн хариу өгөх чадвар, зорилгодоо хүрэх эрмэлзэл зэргийг од эрхэс ивээнэ. Зарим үед урьдчилан таамаглашгүй эрс шийдвэр гарах хэрэгтэй болно.
 
Үхэр: Өөрийн зөв гэдэгтээ итгэх нь аливаа ажилд амжилт гаргах нөхцөл болно. Ажил дээрх нэр хүндээ өсгөх, санхүүгийн байдлаа дээшлүүлэх зэрэгтээ найдаж болно. Цагийг хөгжилтэй, санаа зовох зүйлгүй өнгөрүүлэх дуртай зарим хүмүүст амьдрал бол байнгын зугаа цэнгэл бус өдөр тутмын хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгох үйл явдал тохионо.
 
Ихэр: Хэрвээ танд багахан төдий ч эргэлзээ төрүүлбэл ямар ч аятайхан ажил хэрэгт бүү оролц. Энэ үед санхүүгийн алдагдалд орох магадлал өндөр байна. Од эрхсийн сөрөг нөлөөллүүдтэй тэмцэх хэрэгтэй болно. Олны амыг дагаж өөрийн толгойгүй мэт байхаас зайлсхий.
 
Мэлхий: Амжилттай гэрээ хэлэлцээр хийх магадлалтай. Гэхдээ эрсдэлтэй алхам хийнэ. Алсыг харах авьяас чадвараа ашигла. Танд эр зориг хангалттай байна. Ажил хэрэг, биеийн эрүүл мэнд ерөнхийдөө сайн ч бага зэрэг ядарснаас эсвэл хэн нэгний алдаанаас болж үр дүн удаашрах байдал ажиглагдана.
 
Арслан: Мэргэжлийн харилцаанд санал зөрөлдөөн нэмэгдэж магадгүй. Танд боломжийн ажил хэрэгч санал ирнэ. Өдрийн турш шинэ төлөвлөгөө таны толгойд эргэлдэнэ. Ачаалалтай ажиллах тул ойр ойрхон завсарлаж биеэ амраа. Ойлгомжгүй нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ үед хамгийн гол нь өөрийгөө хянах чадвараа бүү алд.
 
Охин: Гэр бүлийн хүрээлэлд баяртай мэдээ сонсоно. Хэрэггүй илүү зүйлсээсээ ангижир. Хэн нэг таныг үл тоомсорлож гомдоох магадлалтай. Гэхдээ хүмүүсээс зайгаа барих хэрэггүй. Таны гол түшиг тулгуур ойр дотнынхон, ах дүү хамаатан садангууд байх болно. Өөрийн боломжоор бусдад туслахаас бүү татгалз.
 
Жинлүүр: Шинэ арга барилаар ажлаа эхэл. Хүмүүстэй танилцахад таатай өдөр. Өнөөдөр шинэ албан тушаалд дэвших боломж байгаа бол таныг аз дайрах магадлалтай. Ганц бие хүмүүсийн хувийн амьдрал хурдан өрнөлттэй байж, урьдчилан тооцоогүй эргэлт гарч болзошгүй. Түрэмгий зан ааш, хурц үйлдэл хийхээс зайлсхий.
 
Хилэнц: Хууч архаг өвчний эмчилгээг хойшлуулж болохгүй. Энэ өдөр алсаас ирэх мэдээлэл амьдралд өөрчлөлт авчрах бололтой. Хэрэгцээтэй эд зүйл худалдан авахтай холбоотой зарлага гарна. Хайр сэтгэлийн харилцаа идэвхжих бололтой. Залуу хүмүүс өөрийн ухаанаа алдаж, бусдын нөлөөнд ороход бэлэн байна.
 
Нум: Эд хөрөнгө, бэлэн мөнгөтэй зөв харьцаж чадвал санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадна. Орлогын байнгын эх үүсвэртэй болох боломж гарна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалт хийхэд сайн үе. Сонирхолтой уулзалт, чухал яриа хэлэлцээр болох магадлалтай. Харин ойр дотнын хүмүүсийн харилцаанд үл ойлголцол үүсэх бололтой.
 
Матар: Материаллаг нөхцөл байдлаас өөрийгөө хэт хамааралтай байлгахаас зайлсхий. Ухаалаг байж чадвал урьдын алдаагаа давтахгүй. Ихэнх хүмүүс энэ зуны хамгийн чухал ажлынхаа төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байх бололтой. Энэ үед оюун ухааны чадвар өндөр байгаа тул үүнийгээ зорилгодоо хүрэхэд сайн ашигла.
 
Хумх: Сэтгэл санаа гутарснаас зарим хүмүүсийн биеийн эрүүл мэнд муудна. Сэтгэлийн дарамттай байдалд удаан байх юм бол идэвхтэй үйл ажиллагаа удааширч, амжилт буурах магадлалтай. Ийм нөхцөлд сэтгэл судлаач эмчийн тусламж шаардагдах болно. Мөн олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ганцаардахгүй байх нь чухал.
 
Загас: Хөрөнгө мөнгөний асуудал дээр амжилт, азгүйтэл ээлжилнэ. Өнөөдөр хууль шүүхийн байгууллагатай орооцолдохоос зайлсхий. Удахгүй бүх зүйл хэвийн болно. Таны биеэ авч явах байдал хүмүүсийг өөртөө татаж, асуудлыг зөв шийдэхэд тустай. Тэвчээртэй байх шаардлагатай тул бодлогогүйгээр ажилдаа хандаж болохгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00