Dark Light
Нийгэм | 2025-07-23

ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН 55 ДУГААР ОЛИМПИАДААС 5 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, оролцсон бүх сурагчид маань медальт байранд шалгарсан сайхан амжилтыг үзүүллээ. 
Монгол Улсыг төлөөлж:
Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12-р анги) мөнгөн медаль
Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11-р анги мөнгөн медаль
Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги) хүрэл медаль
Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги) хүрэл медаль
Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги) хүрэл медаль тус тус хүртлээ. 
Багийн ахлагч:
Г.Мөнхбаяр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор
М.Отгонбаатар, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш
Дасгалжуулагч багш:
Ц.Гантөмөр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор
Я.Мөнхсайхан, МУБИС-ийн багш, доктор
Ажиглагч багш:
Н.Оюунчимэг, НЕБ-ын 1-р сургуулийн багш
Б.Булгамаа, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
Г.Буянхишиг, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш буюу наймдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын цагаар 20:00 цагт зохион байгуулагдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00