Dark Light
Нийгэм | 2025-07-24

59 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРЭЭС 37 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.24/ 11:00 цагийн байдлаар 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4,  Хүдэр суманд-1 буюу 5 түймрийг цурамд орууллаа. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-5, Мандал суманд-6, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Зөвхөн энэ долоодугаар сар гарсаар 24-ний байдлаар Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 59 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 37 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Баян-Өлгий, Дорнод аймагт гарсан 2 түймрээс бусад 57 түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх сайтаас ирүүлж, унтраах ажиллагааг зохион байгууллаа. Он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23