Dark Light
Нийгэм | 2025-07-24

1-5 ХҮРТЭЛХ НАСНЫ 390 ХҮҮХДИЙГ ЗУНЫ СУВИЛАЛД ХАМРУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  зорилтот бүлгийн болон суурь өвчлөлтэй хүүхдүүдийг зуны сувилалд хамруулах төслийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 
Төслийн хүрээнд давхардсан тоогоор 2000 орчим хүүхдийг "Зуны сувилал"-д хамруулсан бөгөөд энэ жилийн хувьд Хэрлэн сумын зорилтот бүлгийн 90 хүүхэд, хөдөөгийн 13 сумын Эрүүл мэндийн төвийг түшиглэн 300 хүүхдийг асран хамгаалагчийн хамт сувилалд хамруулж байгаа юм. 
Энэхүү сувилалд өрх, сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр жингийн алдагдал, цус багадалт, хоол тэжээлийн хурц болон архаг дутагдлаас үүдэлтэй сульдаа, зэрэг суурь өвчтэй онцгой асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдэд, нар, ус, агаар, эрүүл зөв хооллолтоор эмчилгээ, чийрэгжүүлэлт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, зөвлөгөөг үзүүлж байна. 
Үр дүнд хүүхдүүдийн дархлаа сайжирч, бие бялдар чийрэгжиж, өвчлөлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхээс гадна асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах замаар бага насны хүүхдийн өвчлөлийг буурахад нөлөөг үзүүлэх юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00