Dark Light
Нийгэм | 2025-07-24

ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДАД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх асуудлаар харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад тодорхой үүрэг даалгавар өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар харьяа агентлаг, байгууллага удирдлагуудад дараах асуудлаар үүрэг даалгавар өгөв. Тухайлбал: Монгол Улсын иргэний эрхийн баталгаатай эдлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гудамж талбай болон нийтийн эзэмшлийн газарт эргүүлийг тогтмолжуулан нийтийн хэв журам, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах ажлыг зохион байгуулан хэвшүүлж тогтмолжуулах, ажлын үр дүнг танилцуулах; Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд тухайлсан эрүүгийн хэргийн талаар үнэн бодит мэдээллийг олон нийтэд шуурхай өгдөг байх; Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж танилцуулах; Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороог нэн даруй хуралдуулах; Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хар тамхитай тэмцэх бие даасан хараат бус агентлаг байгуулах ажлыг судлан энэ оны 8 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах; Бие даасан агентлаг байгуулах хүртэлх хугацаанд ЦЕГ-ын дэргэд “Хар тамхитай тэмцэх алба”-ыг бие даалган байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх; Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээнд шаардлагатай багаж, техник, тоног төхөөрөмж, урвалж бодис, дагалдах хэрэгслийн зардлын судалгааг гарган танилцуулж, ирэх оны төсөвт бүрэн суулгах саналаа танилцуулах; Эрх бүхий байгууллагаас хилийн хориг тавигдсан иргэдийн мэдээллийг солилцож, түүнийг үндэслэн гадаадад зорчих эрхийн баримт бичгийг олохгүй байх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар хууль, эрх зүйн орчныг судалж танилцуулах зэрэг болно.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00