Русский Дом в Улан-Баторе-ийн дэргэдэх орос хэлний эрчимжүүлсэн дамжааны сурагчдын шинэ бүлэг хичээллэж эхлэв. Хэлний сургалт 6-р сард гараандаа гарч эд дундаа явж байгаа бол 7-р сарын 30-нд сурагчид мань орос хэлний мэдлэгийг баталгаажуулсан хүсэн хүлээсэн гэрчилгээгээ гардан авах юм.
Сонсогчдын бүрэлдэхүүнд хүүхэд томчуул 16-40 насны хүмүүс багтсан байна. Тэд орос хэл сурах өөр өөрийн зорилготой -хэн нэгэн нь Орос Улсад суралцах төлөвлөгөөтэй бөгөөд хичээл 9-р сард эхлэх тул хэлний бэрхшээл үүсэхээс болгоомжлон хэлнийхээ мэдлэгийг “дээш татах” шаардлагатай юм. Зарим нь Монгол Улсын хөрш улсын түүх соёлыг сонирхож улмаар орос хэл энэ сонирхлыг хангах хамгийн сайн хөтөч болох юм. Бас зарим нь Орос орноор аялахаар төлөвлөж эсвэл оросуудтай ажил хэргийн холбоо тогтож ажиллаж байгаа тул орос хэл олон асуудал шийдвэрлэж тус болох юм.
«Зуны эрчимжүүлсэн дамжаа нь орос хэл сурах хүсэлтэй хүмүүсийн дунд эрэлт хэрэгцээтэй байдаг. Сургуулиудын амралтын улирал, амралт эхэлснээр сургалтыг улам чөлөөтэй болгож байдаг билээ. Бид ч сонсогчдод илүү их анхаарал тавьж ажилладаг юм. Сургалтын хөтөлбөрт фонетик, грамматик, ярих дадал орсон төдийгүй “амьд хэлний клуб” болж чадахуйц Русский Дом-той танилцах, хөгжилтэй аян кино үзвэр зэрэг арга хэмжээнүүд орсон байна» хэмээн Русский Дом в Улан-Баторе-ийн боловсролын хэлтсийн дарга Даяна Борисова ярив.
7-р сарын 4-нд Русский Дом в Улан-Баторе эрчимжүүлсэн дамжааны сонсогчдод тусгайлан зориулж «Спасибо, родная!» кино үзүүлж оросын баримтад киночдын бүтээсэн киноны кадр бүрээс олон хүүхдүүд Оросын хүчирхэг байдал, хүч чадал, гоо сайхныг олж чадлаа. «Орос улсад анагаах ухаанд ийм их анхаарал хандуулдаг тухай би огт мэдэж байгаагүй юм байна»... « робот техникийн гайхамшигтай ололтууд олон байна !», «а харин Оросын бүсгүйчүүд ямар гоё юм бэ))», « .. мөс хагалагч усан онгоц ба пуужинг та нар өөрсдөө хийдэг юм уу?» гэх мэт асуултууд киноны дараа тавигдаж улмаар орос хэл сурах эрмэлзэл нь улам дээшилсэн юм.
7-р сарын 7-нд дамжааны сонсогчид ОХУ-ыг Монгол Улсад төлөөлж байгаа Русский Дом-той танилцав. Үзэсгэлэнгүүд, хөшөө баримлууд, сэдэвчилсэн арга хэмжээ, РЦНК-ийн урлагийн нэгдлүүд, боловсролын төсөл, бүс нутгуудад явуулж буй үйл ажиллагаа бүхэн бол Орос, Монгол улсуудын хооронд тогтсон хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх эрхэм зорилго бүхий РЦНК-ийн олон талт ажиллагаа юм. Харин орос хэл бол ажил, уулзалт, нээлтийн нягт урсгал дунд гол хөтөч болдог юм.