Dark Light
Нийгэм | 2025-07-24

АЙМГИЙН АРСЛАН Н.БАЯРЖАРГАЛААС ДОПИНГИЙН ТӨРЛИЙН БОДИС ИЛЭРСЭН ГЭВ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооноос шөвгөрсөн бөхчүүд, аймгуудын наадмын шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд, сур харваачдаас авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа. 
Үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням: Үндэсний  их баяр наадмаар ба түүнээс дээш давсан үндэсний бөхийн 32 тамирчин, сур харвааны 16 тамирчнаас допингийн шинжилгээ авах ажлыг долдугаар сарын 12-нд авах ажлыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулсан. Долдугаар сарын 16-ны 15:45 цагт албан ёсны и-мэйл хаягаар 43 тамирчны хариу ирсэн. Нийт 48 тамирчны хариу ирэхээр 5 нь ирээгүй. Долдугаар сарын 18-ны өдрийн 20:57 цагт 3 тамирчны хариу ирсэн. Долдугаар сарын 22-ны өдөр нэг тамирчны хариу болон нэг тамирчны сорьцыг шинжилж дуусаагүй байгаа тухай захидал ирсэн. Улсын баяр наадамд дөрөв давсан Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргалаас допингийн төрлийн бодис илэрсэн. Хоёр дахь тамирчны нэрийг одоогоор зарлах боломжгүй. Шинжилгээний хариу ирээгүй, 3-4 долоо хоногийн дараа хариу эцэслэн ирэх тамирчин бол Завхан аймгийн харьяат улсын гарди Б.Гончигдамба. Хариу эцэслэгдээгүй гэдгийг дахин сануулах нь зүйн хэрэг. 
 
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа: 48 тамирчны 2 нь допинг хэрэглэсэн байна гэсэн хариу ирсэн. Нэг шинжилгээ айромесс гэсэн хариу гарсан. Хоёр тамирчин допингийн дүрмийн зөрчил гаргаж хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Нэг тамирчны хариу эргэлзээтэй. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00