2025 оны долдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Худал хуурмаг мэдээллээс болж бусдад бүтэшгүй амлалт өгөх магадлалтай. Дотоод сэтгэлээ сонсон аливаа зүйлийг эргэлзээгүй болсон хойноо хийх хэрэгтэй. Таагүй мэдээ сонсвол сэтгэл санаа хямрах тул биеэ барь. Ямар нэг уулзалт цуглаан, сонирхолтой олон нийтийн арга хэмжээнд оролцоход тааламжтай байна.
Үхэр: Дарга удирдлагуудын зүгээс өвөрмөц үүрэг даалгавар ирж мэднэ. Таны амьдралд таагүй нөлөө үзүүлэх нөлөө бүхий хүмүүс гарч ирнэ. Хамт ажиллагсдын гаргасан алдаа, дутагдалтай холбоотойгоор гэнэтийн ачаалал нэмэгдэх магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдлаа хяна. Хувийн амьдралд тохиолдох бэрхшээлийг даван туулахын тулд бусдын тус дэм хэрэг болно.
Ихэр: Ихэнх хүмүүс бусдыг буруутгахыг эрмэлзэх хандлагатай байна. Бэрхшээлтэй үед сандарч тэвдэлгүй, зүгээр л урт амьсгал авч тайвшрах хэрэгтэй. Зарим үед ажилдаа улайран зүтгэж болох ч зарим үед завсарлага авч чаддаг байх хэрэгтэй. Таны үйл хөдлөл өрсөлдөгчийн эсэргүүцэлтэй тулгарсан ч занганд оролгүй мултрах боломж гарах болно.
Мэлхий: Анх хүнд мэт санагдаж байсан зорилгодоо хүрэх сайхан боломж гарна. Харин энэ цаг үед эмх замбараагүй холбоо тогтоовол таны зүрхийг шархлуулна. Нөлөө бүхий хүмүүс, албан тушаалтнуудтай болгоомжтой харьц. Хайр сэтгэлийн асуудал дээр санасан зүйл бүтэхгүй бөгөөд таагүй үйлдэлтэй тулгарна.
Арслан: Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх болон шинэ зүйл туршихад тохиромжтой үе. Гадаад түншүүдийн харилцаа идэвхэжнэ. Зарим хүмүүст шинэ ажилд орох шаардлага үүснэ. Сарын сүүлээр ихэнх хүмүүст хувийн амьдралдаа зориулах цаг зав хүрэлцэхгүй бололтой.
Охин: Аж ахуйн аар саар бэрхшээлүүдийг та түргэн зохицуулж чадна. Харин өрсөлдөөн ихтэй салбарт сэтгэлийн хөөрлөөр хандаж болзошгүй байна. Чухал шийдвэрийг яаран бүү гарга. Өнөөдөр та гэр орныхоо асуудлаар хөөцөлдөх дуртай байна. Хайртай хүнтэйгээ хамтдаа хувийн амьдралынхаа сайн сайхны төлөө тэмцэж сурах хэрэгтэй.
Жинлүүр: Хэсэг хугацаанд ганцаараа байж бодол санаагаа төвлөрүүл. Аливаа зүйлийг өнгөц дүгнэж болохгүй. Худал зөвлөгөө, хуурамч мэдээлэлд автсанаар та гарах гарцгүй болж болзошгүй. Энгийн хэвийн байдлыг эрхэмлэ. Өөртөө хэрэггүй л бол тааламжтай санагдсан олон зүйлээс татгалзах нь үр ашигтай.
Хилэнц: Ажил хэргийн уулзалтад бүтээлч ханд. Үнэний эрэл хайгуулаа бүү багасга. Од эрхсийн нөлөөгөөр хөнгөмсөг, ажил хэрэгч бус байдал илэрч харилцаанд сөрөг хандлагыг бий болгож мэднэ. Урт хугацааны төлөвлөгөөнд гарсан өөрчлөлт нэмэлт үүрэг хүлээн авах шаардлага үүсгэж магадгүй. Хариуцлага үүрэхээс бүү ай.
Нум: Хүмүүсийг өөртөө татах чадвар өндөр байна. Өөрийгөө хэт дөвийлгөх байдлаас татгалзаарай. Эрч хүч, дархлаа буурч халдварт өвчин тусах магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Зарим хүмүүс чухал холбоо харилцаа тогтоох бөгөөд энэ нь тогтвортой ашиг орлоготой болох үндэс болно.
Матар: Бусдыг ойлгохыг хичээж дарамт шахалт бүү үзүүл. Албан ажил үүргээ ном ёсоор нь гүйцэтгэ. Ачааллаас болж таны эрүүл мэнд муудаж магадгүй. Хариуцлагатай албан ажил эрхэлдэг хүмүүс өөрийн хүрээлэл бий болгоно. Хайртай хүнтэйгээ ярилцахад хэзээ ч бэлэн бай.
Хумх: Хамтрагч болон түншүүдтэйгээ уулзаж ярилцах нь сайн үр нөлөө үзүүлнэ. Чухал ажил хэрэгт бэлэн бай. Удахгүй өмнөх хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломж гарна. Үйл ажиллагаанд тулгарах өрсөлдөөнт нөхцөлийг сайн тооцоол. Хэрэгтэй дэмжлэгээ авч чадвал өөрийн шинэ санаагаа ойрын үед хэрэгжүүлэх боломжтой.
Загас: Санхүүгийн байдал доголдох шинж тэмдэг ажиглагдвал тэр дор нь хариу арга хэмжээ ав. Зөн билэг өндөр байх тул шийдэгдээгүй асуудлаа сайн анхаар. Хувийн амьдралд гомдол тунирхал үүссэн байх магадлалтай. Таныг гомдоосон хүнд бүү өс сана. Уурлаж бухимдсанаас болж биеийн эрүүл мэнд муудаж болзошгүй. Бие болон сэтгэл санаагаа тайван байлгаж эрч хүчээ зөв зарцуул.