Dark Light
Нийгэм | 2025-07-25

43 БАЙРШИЛД ЗАВЬТ, ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Онцгой байдлын байгууллагаас  гол, нуурын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, 17 аймгийн нутаг дэвсгэрийн 43 байршилд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын нийт 300 орчим алба хаагч, үүрэг гүйцэтгэж, иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж байгаа юм.  Мөн ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжил, аргазүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллаж байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00