Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Болдын Ганхайчид хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам наймдугаар сарын 6-нд Чингис хотын төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Наадмын үеэр:
Соёолон насны морин уралдаан,
Хүчит 64 бөхийн барилдаан,
Өсвөрийн 32 бөхийн барилдаан тус тус болно.
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар болон Баянхутаг сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй энэхүү наадам нь Болдын Ганхайчийн олон улсын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн амжилтыг алдаршуулах юм.