Dark Light
Нийгэм | 2025-07-25

ЖИНЛҮҮР: АЖИЛ ХЭРГЭЭ ЭМХ ЦЭГЦТЭЙ ЯВУУЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Далд ухамсраа мэдэрч, асуудлыг бүү гүнзгийрүүл. Дотоод сэтгэлийн хүлээс, айдсаасаа салах хэрэгтэй. Амжилт болон тодорхой үр дүн авч ирэх найдвартай арга нь бүтээлч үйл ажиллагаа байна. Таны амьдралд хэн нэгэн хүн орж ирнэ. Гэр оронд зөрчил маргаан үүсэж мэднэ. Таны зүтгэлийг зохих ёсоор үнэлэхгүй байгаа мэт мэдрэмж төрнө.
 
Үхэр: Хэт шургуу ажиллаж, биеэ ядраах хэрэггүй. Гол зүйлдээ анхаарч, ялих шалихгүй зүйлд үнэт цагаа бүү үр. Хоосон мөрөөдөл, худал амлалтад бүү авт. Мэргэжлийн хүрээнд гарсан алдаа таны ихэнх цагийг авна. Биеийн хүчний хэт ачаалал авах нь эрүүл мэндэд таагүй байна.
 
Ихэр: Эцэг эхчүүдийн харилцаанд үр хүүхдийн хүмүүжлийн асуудал зөрчил үүсгэнэ. Энэ хэрүүл маргаан тэдний хүмүүжилд улам сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг байнга сана. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийх магадлалтай. Орон сууцны нөхцөлөө сайжруулах талаар шийдвэр гаргана. Гэр бүлээ сайн анхаарч, тэдэндээ хэрэгтэй байгаа халамж хайрыг үзүүл.
 
Мэлхий: Өнөөдөр хайртай хүмүүстээ ихээхэн анхаарал халамж хэрэгтэй байна. Гэр бүлд түгшүүртэй, нууцлаг байдал үүсэх хэдий ч хэрвээ анхааралтай бөгөөд тайван байвал удахгүй хэвийн болно. Амьдралын эрч хүч буурах тул элдэв үйл ажиллагаанд оролцолгүй, амралт болон нойрондоо ихээхэн анхаарал тавих хэрэгтэй.
 
Арслан: Энэ өдөр хайртай дотнын хүмүүстэйгээ харилцахдаа анхаарал болгоомжтой хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Эргэн тойронд тань хоёрдмол байдал ноёлох болно. Хэн нэгний хэлсэн үгийг санаандгүйгээр анзааралгүй өнгөрснөөс болж гомдол шүүмжлэл өрнөж мэднэ. Анхааралтай байж бүх хүмүүсийн юу хийж байгааг сайн сонирхох хэрэгтэй болно.
 
Охин: Гэр бүлийн харьцаанд таатай өдөр болно. Хайрын харилцаа улам гүн гүнзгий, чин сэтгэлээсээ болно. Та гэр бүл болон хайртай хүнийхээ хувьд ямар үнэ цэнтэй болохоо мэдрэх үйл явдал болно. Өнөөдөр дотнын найз нөхөд амьдралд тань маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ өдрийн эерэг хандлага эргэн тойрныхонтойгоо сайхан харьцаатай байх боломж олгоно.
 
Жинлүүр: Ажил хэргээ эмх цэгцтэй явуул. Шинэ ажил үйлчилгээ эрхлэх бол тааламжгүй байж мэднэ. Өнөөдөр та хэн нэгнийг ихээр хайрлаж бас гомдоож ч болзошгүй. Хэт сэтгэл хөдлөлд бүү авт. Хайрын харилцаанаас хэт ихийг хүлээнэ. Хэрвээ бусдыг ойлгож мэдрэх юм бол та төгс хамтрагч болж чадна.
 
Хилэнц: Нэгэн хэвийн амьдралын хэв маяг танд таалагдахгүй бололтой. Од эрхэс таны уян хатан чанар, биеэ дайчлах чадварыг шалгах болно. Аливаа юмсыг илүү гүн гүнзгий мэдрэх хүсэл давамгайлна. Хүнд нөхцөл байдлаас ч өөртөө давуу тал олох, ялах хүсэл эрмэлзэл таны амжилтын үндэс болно. Чин эрмэлзэл таныг буруу зуршлаасаа татгалзахад хүргэх болно.
 
Нум: Орчин тойрны нөхцөл таагүй болж мэднэ. Сэтгэлд тохирохгүй харилцаанд хүрч магадгүй байна. Албан уулзалт болон хувийн харилцаанд харилцан ойлголцолд хүрэхийг хичээ. Өнөөдөр ажил амьдралд амжилт ирнэ гэдэг эргэлзээтэй байна. Ийм үед аль болох ганцаараа байхыг хичээ.
 
Матар: Өнөөдөр ганцаараа байж илүү төвлөрвөл амжилтад хүрнэ. Чухал шийдвэр гаргах шаардлагатай бол тун анхааралтай бай гэж од эрхэс зөвлөж байна. Залуу хүмүүст хайр дурлалын сэтгэл хөдлөм адал явдал тохиолдох магадлалтай. Гоё сайхан зүйлд татагдана. Харин ахмад хүмүүс амар тайван байдлыг эрхэмлэх бололтой.
 
Хумх: Хэчнээн сайхан сэтгэлтэй байсан ч одоогийн хорвоо ертөнцийг өөрчлөх гэж бүү хичээ. Хувийн эрх ашгаа хэт хойш тавих нь хүн чанартай харагдуулах боловч болзошгүй үр дагаврыг урьдчилан тооцож үз. Таны ухаалаг алхам санхүүгийн хэцүү байдлаас гаргана.
 
Загас: Бусдын сайхан амлалт хэрэг болно гэдэгт итгэдэггүй ч байсан ухаантай хүмүүсийн зөвлөгөөг сонсож бай. Мөн бусдын тусламж дэмжлэг хэрэггүй ч байсан таны төлөө санаа зовдог хүмүүсийг хүндэл. Энэ өдөр сайн үйлс хийх нь өлзийтэй байна. Сүм хийдэд очиж залбирал үйлд. Олон нийтэд өөрийн үзэл бодлыг зарлах хэрэггүй байх.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00