Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Өнөр хорооллын арын авто замыг иж бүрэн шинэчилж, ногоон байгууламж, явган хүний зам, гүүрэн байгууламж бүхий цогц гудамж болгоно.
Тус төслийн ус зайлуулах байгууламжийн угсралтын ажил өнөөдөр эхэлнэ. Энэ хүрээнд Мөнгөнгүүр эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэл авто замыг хаана.
Зам хаах: 7-р сарын 25-ны 22:00 цаг
Зам нээх: 8-р сарын 3-ны 06:00 цаг
Иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
