Dark Light
Нийгэм | 2025-07-26

ЕРӨНХИЙ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР ҮГ ХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Анхдугаар Богд, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар үг хэллээ. Анхдугаар Богд Жавзундамба хутагт, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний ой бол Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санаа, үндэсний оюун сэтгэлгээ, урлаг, соёл, шашин шүтлэг сэргэн мандсаны түүхэн ой юм. 
Оюун санаа нь хүчирхэг өв уламжлалтай үндэстэн сэргэн манддаг.  21-р зуунд монгол хүний оюун ухаан, авьяас билиг, суу залийг ертөнцийн чихнээ дурсгах үндэсний сэргэн мандалтын хүчирхэг, шинэ давлагаа эхэлж байна. 
Найман зууны дараа Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгасан нь санамсаргүй үйл явдал биш юм. Энэхүү шийдвэр бол Их Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алтан хэлхээ мөнхөд үргэлжлэн буйн илэрхийлэл, хөгжин дэвших шинэ эриний дуудлага юм. 
”Миний зохиосон соёмбо үсэг дэлхийг бүрхэнэ” гэсэн Өндөр гэгээний бошго биеллээ олж, Монгол Улс энэ онд НҮБ-ын гишүүн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоолоо. 
Анхдугаар Богдын төрийн хүний холч хараа, саруул ухаан, мэргэн бодлого, удирдагч, дипломатчийн ур чадвар, дорно дахины хос ёсны онолыг хэрэгжүүлэгч гүн ухаантных нь хувьд судлан суралцах, “Занабазар судлал”-ыг шинэ шатанд гаргах цаг ирсэн гэж үзэж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00