Dark Light
Нийгэм | 2025-07-26

ХОНЬ: ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ЗАВ ЗААВАЛ ГАРГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэр бүлдээ цаг зав заавал гарга. Үр хүүхдүүдэд тавих анхаарал дутсанаас таны сэтгэл санаа тавгүй болно. Хүүхдүүдээ хатуу шаардлага тавихаас илүү аль болох илэн далангүй ярилц. Өнөөдөр од эрхэс залуу хосуудын харилцааг ивээх болно. Хайрын болзоо сайхан мэдрэмж өгнө.
 
Үхэр: Ойр дотнынхонтойгоо болон найз нөхөдтэйгөө гэнэтийн зөрчлөөс болж харилцаагаа таслах хэрэггүй. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ ав. Гэр бүлийнхэнтэйгээ ойрхон байж, тав тухтай орчныг мэдэр. Гадаад улс руу явах шаардлага гарах бололтой. Хувийн бэлтгэлээ сайн хангаарай.
 
Ихэр: Үнэнч шударга байхын тулд өмнөө жижиг гэлтгүй зөв зорилго байнга тавьдаг байх хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хэт ядрааж, бухимдуулахаас болгоомжил. Сайн амрах хэрэгтэй үе. Зарим зөн билэг тань хуурмаг байна. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж, үүсэж буй бэрхшээлүүдийг түр зуурынх гэдгийг санаж яв. Үйл явдалд хувийн туршлага болон баримталдаг үзэл бодлоо ашиглан дүгнэлт хийх хэрэгтэй.
 
Мэлхий: Ихэнх хүмүүс энэ өдөр үйл ажиллагааны төрөл болон одоогийн амьдралын нөхцөл байдлаа өөрчлөхөөр шийднэ. Өөрчлөлт хийхэд тохиромжтой цаг үе. Цаг хугацааг дэмий бүү өнгөрөө. Харин олон нийтийн үйл ажиллагаанд элдэв бэрхшээлүүд үүсэхийг үгүйсгэхгүй. Биеэ зөв авч явах тал дээр үлгэр жишээ болох хүмүүсээс суралц.
 
Арслан: Гэр бүлийнхэндээ итгэл найдвар үзүүлснээр та дэмий зүйлээс болж санаагаа зовоохоос зайлсхийж чадна. Зарим зүйлс бухимдах асуудал биш байсан нь танд тодорхой болно. Од эрхэс хэт идэвх гаргахад тааруу өдөр байхыг билэгдэж байна. Ийм үед өөрийгөө дур зоргоор нь бүү тавь. Мөн бусдын зөвлөгөөг сайн анхаарч, үйл хөдлөлөө хяна.
 
Охин: Таны өнөөдрийн төлөвлөгөө маш өвөрмөц байх хэрэгтэй болно. Тэвчээр гаргаж муу зуршлаасаа салах хэрэгтэй. Зүгээр суух эсвэл хэт их ажиллах зэргээс зайлсхий. Биеийн идэвхтэй дасгал хийж байхыг зөвлөж байна. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд анхаарлаа хандуул. Хий хоосон мөрөөдөл, хэрэггүй эд зүйлс, хорт зуршлаас ангижрах өдөр болно.
 
Жинлүүр: Эрүүл мэндээ эрсдэлд оруулж, амьдралын зөв хэмнэлд сөргөөр нөлөөлөх илүү дутуу зүйлсээс зайлсхий. Дотнын хүмүүсийн дэмжлэг болон үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанаас ашиг олох магадлалтай өдөр. Мөн цалингийн нэмэлт эх үүсвэр олох боломжтой олгох шинэ мэдээлэл олж авна.
 
Хилэнц: Зугаа цэнгэлээс хүртэх аз жаргал түр зуурынх байдаг тул маргаашдаа хэрэглэх мөнгөө багаар ч болов нөөцлөхөө бүү март. Зарим хүмүүст их хэмжээний зардал хэрэгтэй болж магадгүй. Ашиг хонжоо өнгө мөнгө ноёрхсон цаг үед ёс суртахуунаа хойш тавьж мөнгө олох боломж байна. Гэхдээ та хуулийн хэв хэмжээг бүү даваарай.
 
Нум: Найз нөхөдтэйгөө уулзалдах зуны сайхан учрал нь таны сэтгэлд итгэл өгөх болно. Өнөөдөр завгүй өдрүүдийн нэг байх бололтой. Ялангуяа арилжаа наймаа, хөрөнгө зуучлалын ажил эрхлэгч нар амарч суухгүй байх. Энэ үед худалдаа наймаанаас хол хөндий байдаг хүн ч хөрөнгө оруулалтад хүчээ үзэхэд илүүдэхгүй. Гол нь мэдээллийн эх сурвалж баттай байх ёстой.
 
Матар: Хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд амжилттай өдөр. Хайр дурлалын асуудал таны хувьд чухал байна. Оюун санааныхаа чадварыг дээшлүүл. Гэхдээ хэт их аз жаргал хүсвэл чухал зүйлээ гараасаа алдана. Өмнө амссан зовлонгоо амархан мартах хэрэггүй.
 
Хумх: Өнөөдөр сэтгэл санаа болон бие махбодоо цэвэрлэх, ариутгах өдөр. Бясалгал хийж, байгалийн гаралтай цэвэр хоол хүнс хэрэглэ. Дархлаагаа сайжруулахын тулд эрүүл агаарт гар. Таатай орчинд цагаа өнгөрүүлбэл эрүүл мэндэд сайн. Шөнийн оддын доор сууж, өөрийн хүслийг тэнгэрт шивнэ.
 
Загас: Худалдаа наймаа хийх үйл ажиллагаандаа анхааралтай ханд. Энэ үед хувь хүний хөгжил дэвшилдээ багагүй зардал гаргах шаардлага гарна. Амьдралаа ая тухтай болгох гэж оролдоно. Та бусад хүмүүстэй үр ашигтайгаар хамтран ажиллаж байж л хувийн хэрэгцээгээ бүрэн хангана гэдгээ санаарай. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00