Өчигдөр буюу 2025 оны долдугаар сарын 25-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт "Автомашин онхолдож хүн нас барлаа" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад хувийн эзэмшлийн Субару маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож зорчиж явсан 12 болон 18 настай хоёр хүн амь насаа алдсан хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Нийгэм | 2025-07-26
Сэтгэгдэл бичих