Dark Light
Нийгэм | 2025-07-27

9 ИРГЭН МАНСУУРСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сарын 26-27-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгууллаа.
Шалгалтаар 483 иргэн /эрэгтэй 265, эмэгтэй 218/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгахад урьдчилсан байдлаар Монгол Улсын 8 иргэн, Бүгд Найрамдах Турк улсын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдоод байна.
Ийнхүү хоёр удаагийн нэгдсэн хяналт, шалгалтаар баар, цэнгээний газраар үйлчлүүлж буй 1043 иргэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр сорил тавихад Монгол Улсын 19, гадаад улсын 4, нийт 23 иргэнээс мансууруулах бодис илэрч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14