Dark Light
Нийгэм | 2025-07-27

БИОЛОГИЙН ОЛИМПИАДААС 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан Олон улсын биологийн  36 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн 1 сурагч хүрэл медаль, 1 сурагч шагналт байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Монгол Улсыг төлөөлж оролцсон сурагчдаас 
Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги) —Хүрэл медаль, 
Санчигдоржийн Сансармаа (Монгол тэмүүлэл сургууль, 11-р анги) —Тусгай байрт шалгарч, Энхтөрийн Марал (Хобби сургууль, 12-р анги), Эрдэнэбатын Зана-Эрдэнэ (Шинэ эрин сургууль, 11-р анги) нар маань өндөр онооны гүйцэтгэлтэй амжилттай оролцлоо. 
Энэ удаагийн олимпиад тус бүр 3 цаг үргэлжилсэн онолын 2 шалгалт, тус бүр 90 минутын 4 дадлагын ажилтай байсан бөгөөд энэ жил цоо шинээр Микробиологи, Биоанагаахын шинжлэх ухааны дадлагууд нэмэгдсэнээрээ онцлог төдийгүй маш бага онооны зөрүүтэй, өндөр өрсөлдөөнтэй олимпиад болж өндөрлөж байна. Тус олимпиадад дэлхийн 75 орны 300 гаруй сурагч оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00