Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна. ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Даваацэрэнгээр ахлуулсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар ажиллаж байгаа юм. Алба хаагчдын бие, эрүүл мэндийн онцлог болоод бусад үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх эмчилгээ, үйлчилгээг хийж байна.
Нийгэм | 2025-07-27
Сэтгэгдэл бичих