2025 оны долдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр та бүхэн эрч хүчтэй байх тул ажил төрөл, бизнесээ урам зоригтой явуулна. Ажил хэргээ бүтээх тааламжтай боломж гарна. Нөхцөл байдал сайжрах тул чухал уулзалт хийх бололтой. Найдвартай түнштэйгээ бүтээлч харилцаатай байх нь санхүүгийн байдлыг бэхжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Бусад хүмүүсээс сайн туршлагыг судалж, хэрэгжүүл.
Үхэр: Чухал ажлыг үр бүтээлтэй хийснээр мөнгө хөрөнгөө өсгөх боломж олдоно. Сонирхолтой үйл явдлууд таны эргэн тойрон болно. Санхүүгийн нөхцөл байдлаа бэхжүүлэх алхам хийхдээ олон талт бодлого баримтал. Аливаа шинэ зүйлийг санаачлан хийхэд найз нөхөд тань тусална.
Ихэр: Хувийн харилцаа шинэ шатанд гарна. Зүрх сэтгэлд тань үнэ цэнтэй байр эзэлдэг хүнээ ойлговол азтай, амжилттай байх болно гэдийг од эрхэс зөгнөж байна. Сэтгэл санаа сайхан байх тул ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харьцаа эергээр өөрчлөгдөнө. Санхүүгийн асуудал үүсэхээс болгоомжил. Хугацаа хэтэрсэн төлбөр тооцоогоо дуусгах цаг үе ирсэн байна.
Мэлхий: Олны хөл үймээнээс болж ажил хэргийн сайхан боломжоо алдаж магадгүй. Маргаан мэтгэлцээн таны сэтгэл санааг хямраана. Бүгдийг байр байрандаа байх ёстой мэт хүлээн авч, асуудлыг тайван шийдвэрлэ. Уран бүтээлч хүмүүст найз нөхөд чинь тусална. Хайр дурлалын харилцаа сайхан байна. Хараахан хайр сэтгэлээ илчилж амжаагүй хүмүүс энэ өдөр амжуулаарай.
Арслан: Хөрөнгө мөнгөө цуглуулан төлөвлөж байсан томоохон худалдан авалт бүтэлгүйтэж магадгүй. Гэнэтийн шийдвэрийг алдагдал дагалдаж магадгүй тул ердийн ажил хэргээ явуулан цагийг өнгөрүүл. Өнөөдөр таны амжилтын үндэс нь тайван амгалан байдал байх болно. Бусадтай хурц асуудлаар санал солилцох гэж бүү яар.
Охин: Гаднын нөлөөнд өртөж болзошгүй. Хувийн сахилга бат сайн барь. Оюун ухаан сайн байх тул сурлага болон мэргэжлийн салбартаа амжилт олж чадна. Мөрөөдлөө биелүүлэх, амьдралаа өөрчлөх алхам хийхэд тааламжтай байна. Хайртай хосууд хамтын амьдралдаа зоригтой өөрчлөлт хийвэл амжилтад хүрэх магадлалтай.
Жинлүүр: Энэ өдөр ашиг орлого нэмэгдэнэ. Санхүүгийн хөрөнгө оруулалт бүтэмжтэй байна. Хэрвээ та сайтар төлөвлөсөн ажлаа хийвэл амжилтад хүрнэ. Уран бүтээл хийхэд сайхан үе. Романтик харилцаа нь чин сэтгэл, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхээр байна. Үл ойлголцол түр зуурын шинжтэй байна.
Хилэнц: Ур чадвараа тодорхой зорилгод төвлөрүүлж байж үр дүнд хүрнэ. Өөрийн давуу чанараа ашиглавал ажил хэрэг бүтэмжтэй байна. Зөв газраа зөв цагтаа байж чадвал амжилт ойрхон байна. Энэ өдөр гэрээ хэлэлцээр хийх, төсөл танилцуулах зэрэг ажилд хамаг цагаа зориулах бололтой. Харин таны завгүй байдлаас болж ойр дотнын хүмүүсийн харилцаа муудах магадлалтай.
Нум: Од эрхсийн эерэг ба сөрөг нөлөөлөл эн тэнцүү илрэх тул өөрийн хувь заяаг зөн билиг оюун ухааны хослолоор удирд. Удирдагч хүмүүсийн зохион байгуулах ур чадварыг сорьсон үйл явдал болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо биеэ маш хянамгай авч яваарай. Хууч өвчин хүндрэх аюултай байна. Яаралтай эмчлүүлэх юм бол сайн үр дүн гарна.
Матар: Гэрээ хэлэлцээр хийх ажил амжилттай болно. Уран бүтээлч хүмүүс санаа нийлэх болон ивээн тэтгэх хүмүүсийг олно. Найдвартай түнштэйгээ хамт үйл ажиллагаа явуулах талаар бод. Өөртөө халамж анхаарал тавих нь тохиромжтой үе. Гоо сайханд оч. Гадаад төрх сайхан байх нь сэтгэл санааг дээшлүүлнэ.
Хумх: Нэр нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулах боломж гарна. Зөв ашиглаж чадвал ажил хэрэг бодож төлөвлөснөөр бүтэх болно. Гэхдээ хэт ачаалалтай ажиллахаас залхаж, заримдаа дураараа баймаар санагдана. Ийм үед дэврүүн хүслээ сайн барь. Ухаалаг байдал, тооцоотой хандлага таныг алдаа гаргахаас сэргийлнэ.
Загас: Эрх мэдэл, алдар нэр өсөх тул ажил хэргээ өргөжүүлэх, хамтран ажиллах санал хүлээн авна. Төлөвлөсөн ажлаа зохих журмын дагуу амжуул. Аливааг шууд дайран хийх хэрэггүй. Боломжийг буруу ашиглаж болохгүй. Энэ үед яарсан шийдвэр гаргавал алдаа гарах бололтой. Уран бүтээлч хүмүүс өөрийн дэмжигч нарын нөлөөг зөв ашигла. Хэт өөртөө итгэлтэй байдлаас болж таагүй явдал, саад бэрхшээл учирна.