2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ.
Үүнээс өмнө Татварын байгууллагаас иргэдэд газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татварын төлбөрөө II улирлын буцаан олголтоосоо төлөх боломжийг олгож байна. Татварын ерөнхий газраас И-баримт аппликейшнээр дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргүүлж, буцаан олголтоосоо төлөх бол “Тийм” гэсэн товчийг дарж илгээх зааврыг оруулжээ.
Иймд иргэд Татварын цахим хуудсанд нэвтрэх шаардлагагүйгээр, И-баримт апп-аараа дамжуулан татвараа төлөх бүрэн боломжтой юм.