Dark Light
Нийгэм | 2025-07-28

ОЙН 14 ТҮЙМРЭЭС 7 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.28/ 11:00 цагийн байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-1, Мандал суманд-1, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд-1 буюу 7 ойн түймрийг хяналтад авч цурамд оруулахаар ажиллаж байна. 
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 265 алба хаагч, 11 автомашин, мэргэжлийн ангийн 191 хүн, 17  автомашин буюу нийт 456 хүн, 28 автомашин, 1 нисдэг тэрэг, 15 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Дээрх түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар газар дээр нь үзүүлж байна.
Улсын хэмжээнд он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 206 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн дүнтэй байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00