Dark Light
Нийгэм | 2025-07-28

СЭЛЭНГЭ, ОНОН ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН НЭМЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ /Хялганат/, Онон /Дадал/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10 см тус тус нэмэгдсэн байна. Мөн Орхон гол Өлзийт сум орчимд үерийн түвшинд хүрч үерлэж байна.

29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00