Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны “Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай” 08 дугаар тогтоолын дагуу 2025 онд 5.07 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан бол 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дахин 2.42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахаар шийдвэрлэв.
Цаашид 85.95 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахаар холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.