Dark Light
Нийгэм | 2025-07-28

ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЫН ЖҮЖИГЧИН Г.ТҮМЭНДЭМБЭРЭЛИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд тус аймгийн Өндөрхангай сумын уугуул, БНМАУ-ын Ардын жүжигчин, Ардын Их Хурлын депутат асан Гомбын Түмэндэмбэрэлийн хөшөө Улаангом хотын Ойрад театрын өмнөх талбайд сүндэрлэлээ.

Уран барималч Ж.Түмэнчулууны авторласан 3.5 метр өндөртэй уг хөшөөг ард түмний сэтгэлд мөнхөрсөн дүр төрхөөр буюу тайзан дээр дуулж байгаагаар ийнхүү зохиомжилжээ. Түүхт ойг тохиолдуулан Г.Түмэндэмбэрэл агсны үр хүүхэд, гэр бүл, нутгийн зон олны санаачилгаар бүтээсэн уг хөшөөний нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, нутгийн зон оролцсон юм.

Нээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмний бахархалт дуучин, Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцаж, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгчийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Г.Түмэндэмбэрэл агсны бага охин О.Хулан, уран барималч Ж.Түмэнчулуун нар угтан авч, хөшөө бүтсэн түүхээс товч танилцуулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00