Dark Light
Нийгэм | 2025-07-28

ХАЛХ ГОЛЫН ХӨНДИЙГӨӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
 
29-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2025 оны 07-р сарын 28-ны 20 цагаас 20-ны 25 оны 07-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраарборооны өмнөтүрзуур ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Халх голын хөндийгөөр +14...+19 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35...+40 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

2025 оны 07-р сарын 30-наас 08-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 8-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.  8-р сарын 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00