2025 оны долоодугаар сарын 29-ний өдрийн мягмар гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Та асуудлаа шийдэхийг хүсэж байвал нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчил. Сайн өөрчлөлтийг хийхдээ эргэлзэх хэрэггүй. Зөв зөвлөгөөг дагавал та хорт зуршлаасаа салах эрч хүч олж авах болно. Өнөөдөр сайхан үйл явдал тохиож, залуу хосуудын амьдралыг гэрэлтүүлж, романтик байдал нэмэгдэнэ.
Үхэр: Олдсон боломжоо бүү алд. Таныг сайхан зүйлд хүргэх боломж хүлээж байна. Та өөртөө их итгэлтэй байгаа нь давуу тал ч ирээдүйн амжилтын баталгаа нь бүрэн тодроогүй цаг үе гэдгийг дотроо бодоорой. Элдэв хэрэгцээгүй зүйлд хайран цагаа үрэх хэрэггүй. Сэтгэлийн хөөрөлд бүү автаарай.
Ихэр: Өмнөө тохиолдох ямар ч саад бэрхшээлд санаа зовох хэрэггүй. Харин элдэв баяр ёслол тэмдэглэлт үйл явдлаас болж зугаа цэнгэлд татагдаж магадгүй. Найр наадам, баяр ёслолд хэт их оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Та тохиолдож буй үйл явдлыг шударгаар хүлээн авах чадвартай байх хэрэгтэй.
Мэлхий: Од эрхсийн нөлөөгөөр нэлээд идэвхгүй болно. Гэр орондоо хайртай хүмүүстэйгээ хамт цагаа өнгөрөөхийг хичээ. Өөрт тань чухам юу хэрэгтэй байгааг та гэр бүлдээ байхдаа илүү сайн ойлгоно. Өнөөдөр хариуцлагатай даалгавар биелүүлэх, чухал бичиг баримтад гарын үсэг зурах зэрэг ажлыг хойшлуул.
Арслан: Арилжаа наймаанд аз сорьсон алхам танд зохихгүй. Шинэ ажил хэргийг бүтэлгүйтэл хүлээж байгаа ч зорилго, төлөвлөгөөгөө бүү соль. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд анхаар. Идэвхтэй бөгөөд ухаалаг үйлдэл нь амжилтад хүрэх боломж олгоно.
Охин: Түншүүдтэйгээ харилцан ойлголцохгүй бол таны бизнес бүтэлгүйтэж магадгүй. Гэнэтийн үйл явдалд гутрах хэрэггүй. Энэ нь түр зуурын бэрхшээл байх болно. Буулт хийж, ойлголцолд хүрэхийг хичээ. Олон нийтийн үйл ажиллагаанд өөрийн давуу талаа харуулах гэсэн хүмүүс амжилт олохгүй бололтой.
Жинлүүр: Ашиг олох боломжтой төслөө хэрэгжүүлж эхэл. Жирийн боловч сунжирсан ажилтай өдөр болно. Цаг нь тулсан ажлаа дуусгаж чадна. Харин хувийн амьдрал хүссэнээр байхгүй байж мэднэ. Хэрэв та хайрын харилцаагаа анхаарахгүй бол шархалсан сэтгэл удаан хугацаанд эдгэхгүй. Гэр бүлийн маргаан таны тэвчээрийг шалгах бололтой. Аливаа хандлагыг хэт сэтгэл хөдлөлтэй хүлээн авах хэрэггүй.
Хилэнц: Өөрийнхөө амьдралын зарчим болон дотоод эрх чөлөөгөө хамгаалах хэрэг гарна. Аль болох тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй. Од эрхсийн нөлөөгөөр сөргөлдөөн ихтэй байна. Гэр орны ажил танд төвөг удна. Энэ үед үнэтэй эд зүйлс худалдан авах гэж яарах хэрэггүй.
Нум: Тэвчээртэй, хатуужилтай байж чадвал олон ажлыг амжилттай бүтээж чадна. Өөрийгөө хэн нэгнээс хамааралтай мэтээр мэдэрч магадгүй. Энэ нь түр зуурын асуудал тул аливаад уужуу ухаанаар ханд. Зарим хүмүүс хайртай дотнын хүндээ сэтгэл дундуур байх. Хувийн харилцаандаа эргэлзэх байдал үүс магадгүй.
Матар: Хайр дурлал, романтик учрал мөрөөднө. Хувийн амьдралд таагүй асуудал үүсвэл ажил дээр ч санаандгүй өөрчлөлт гарч таны сэтгэл үймэрнэ. Таны сэргэлэн золбоотой байдал таагүй харьцааг өөрчилж хэвийн байдалд хүргэнэ. Хувийн амьдралаа бусдад дэлгэх хэрэггүй.
Хумх: Шинэ зорилго таны амьдралд бий болно. Өөрийн үзэл бодол, баримталдаг зарчимдаа үнэнч гэдгээ батлан харуул. Энэ үед сонирхолтой танилууд бий болно. Зарим тохиолдол нь тухайн нөхцөл байдалд тохируулан хүмүүст хэрхэн зөв харилцах тухай их бодоход хүргэнэ. Эрч хүчээ бага зэрэг бууруулж, ирээдүйнхээ төлөвлөгөөний тухай бод. Төлөвлөгөөндөө засвар оруулах цаг болсон байж магадгүй.
Загас: Сөрөг зүйл бодохоос зайлсхий. Сайхан байгальд аялж, амар. Энэ нь эрүүл мэндийг сайжруулж, сэтгэл санааг тайтгаруулах хамгийн сайн арга байх болно. Сэтгэл зүйн дарамтаасаа салах нь өнөөдөр хамгийн чухал. Шинэ найз нөхөдтэй болсноор ойрын үеийн төлөвлөгөө өөрчлөгдөнө.