Dark Light
Нийгэм | 2025-07-29

СЭЛЭНГИЙН ОРХОНТУУЛД 16 НАСТАЙ ХҮҮ ГОЛД ЖИВЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 15:07 цагт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн “Луу хүр” гэх газар, Орхон голын эрэг дээр Орхон аймгийн харьяат 8 хүүхэд зугаалж явах үеэр нэг хүүхэд живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Уг газар нь аймгийн төвөөс баруун урд зүгт 230 км, сумын төвөөс хойд зүгт 5 км, Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 70 км-ийн зайд оршдог.

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, Орхонтуул сум дахь Цагдаагийн хэсэг, мөн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан.

16 настай, эрэгтэй иргэн Н-ийн цогцсыг осол гарсан газраас хойд зүгт 16 км зайд орших “Цагаан тохой” гэх газраас 07 дугаар сарын 26-ны өглөөний 08:30 цагт олж, уснаас гарган, цааш нь Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Холбогдох байгууллагууд уг харамсалтай хэрэгт шалгалт явуулж байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагаас иргэд, хүүхдүүдийг гол мөрөн, усны орчимд болгоомжтой, хянуур байхыг анхааруулж байна. Мөн хүүхдүүдийг насанд хүрсэн хүний хараа хяналтгүйгээр усанд оруулахгүй байхыг дахин сануулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00